...


Аварга том модон үе бүхнээрээ найгана...
Ангалзах салхины амьсгал хаашаа ч эргэх орчлонд
Атгах халуун гар, эгц дулаан нөмөртөө
Авч үлдэх нэгнийг тэсгэлгүй ихээр үгүйлнэ.

Мөчир бүхнээрээ модон мөлхөх мэт бөхөлзөнө

Мөхөөх хүч оршсон шид, шуурган мэт өдрүүдэд
 Мөрөө өгч дэрлүүлээд амгалан царайг нь ширтэхсэн гэж
Мөрөөсөхийн түүс болно, учраагүй л яваа нэгнийг...

Сэмрэн барагдаж хийсэх аварга ногоон модон

Сэрүүн атал зүүдэн мэт бүүдэн сүүтэн үзэгдэнэ
Сэвхийтэл өргөх салхин, сэнсэртэл үлээх хуйрганд
Сэтгэл аргамжих өмгөөр үймэрч нэг л дутна...

August, 2017

Comments